Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-03 11:27:53

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 3. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 26. Адъяа гараг.

Тооно одтой, 4 ногоон  мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Шид.Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ