Бөхмөрөн сумын ЗДТГ шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-08 22:27:42

Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын ЗДТГ-ын хоёр давхар барилгыг шинээр барьж, энэ сарын 5-ны өдөр ашиглалтад хүлээж авлаа. 

Уг барилгыг улсын төсвийн 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Мана Оюу Увс” компани барьж ашиглалтад хүлээлгэн өгчээ. Тус барилга нь ногоон байгууламж, төмөр хашаа, цэцгийн мандал, усан оргилуур, дөрвөн машины гарааш, саравч зэрэг гадна тохижилтоороо баруун бүсдээ жишиг болохуйц барилга болсон байна. Үүнээс гадна барилгын дотор засал чимэглэл нь өнгө үзэмжтэйгээс гадна зай талбайн хэмжээ ч гэсэн харьцангуй боломжийн түвшинд барьсанд Бөхмөрөнчүүд талархалтай байна.

 

Холбоотой мэдээ