Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-07-08 15:13:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баярын наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар салбарын яамнаас мэдээллээ.


Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах юм. Мөн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний тасаг, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллана.  
Түүнчлэн ЭМЯ-ны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх юм.  
Баяр наадмын үеэр бороо хур элбэг, 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.


Холбоотой мэдээ