Н.Мадурогийн төлөөлөгчидтэй уулзана гэж сөрөг хүчин мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-08 09:27:37

КАРАКАС. /Reuters/. Норвегийн зуучилсан хэлэлцээний дагуу Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын төлөөлөгчидтэй Барбадос улсад уулзана гэж Венесуэлийн сөрөг хүчин мэдэгджээ.


Венесуэлийн хууль ёсны удирдагч хэмээн 50 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хэлэхдээ, ямар ч яриа хэлэлцээ хямралыг зохицуулахад чиглэх ёстой бөгөөд Социалист намынханд цаг хожих боломж олгохгүй гэжээ.


“Венесуэлийн ард түмэн, бидний холбоотнууд болон дэлхийн ардчилсан орнууд хямралыг зохицуулж, сайхан ирээдүйг цогцлоохын тулд чөлөөтэй, ил тод сонгууль явуулах шаардлагатай гэж үзэж байна” гэж Х.Гуайдогийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


Норвегийн Засгийн газрын мэдээлснээр, хоёр талын хэлэлцээ энэ долоо хоногт болно. 

Холбоотой мэдээ