Завханд тусгай хөтөлбөр хэрэгжээгүй ч орон сууц эрчимтэй баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 09:51:09

Завхан аймаг "1000 айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байна. Учир нь ТОСК-оос “Завхан аймагт орон сууц бариад ард иргэд нь худалдан авах эдийн засгийн чадвар тааруу гэсэн судалгаа гарсан” гэж тайлбарладаг байна.

Гэхдээ Завхан аймаг зөвхөн ТОСК-ийг хараад суусангүй. Санал санаачилгатай бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллан 300 гаруй айлын орон сууц барьжээ. Одоо 200-гаад айлын сууц ашиглалтад орсон байна. 1990 оноос хойш тус аймагт 40-өөд айлын сууц ашиглалтад орсон байдаг гээд бодохоор орон сууцны бүтээн байгуулалт өнгөрсөн гурван жилд нэлээд эрчимтэй өрнөсөн хэмээн аймгийн удирдлагууд ярилаа.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ