Карибын тэнгист усан онгоц живжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-04 14:01:51
Yesukheitumur Tumurbaatar

ТЕГУСИГАЛЬПА. /DW/. Хондурас улсын эргийн ойролцоо Карибын тэнгист явж байсан хавч агнуурын усан онгоц лхагва гарагт осолдсоны улмаас 26 хүн амиа алдсан тухай тус улсын Тэнгисийн цэргийн хүчнээс мэдэгджээ.


Уг хөлөг онгоцноос 47 хүнийг аварсан гэж Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч Хосе Доминго Меза мэдэгдээд, “далайн хавч агнуурыг хориглодог улиралд Кабо Грасиас Диосоос хөдөлсөн уг усан онгоц Хондурасын болон Никарагуа улсын хилийн ойролцоо живсэн” гэжээ.


Хэвлэлүүдэд мэдээлснээр, усан онгоцны ахмад Остин Хейлок Альмендарес усан онгоц живэхээс өмнө тусламж хүссэн дохио илгээсэн байна. Усан онгоцны тавцан дээр байсан 26 хүн аврах албаныхныг хүлээж байхдаа живсэн байна.


Карибын тэнгис дэх эргийн шугамаас 700 гаруй км зайд байрладаг Хондурас улс далайн шуурга, хар салхи зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд ихээхэн болдог цаг уурын тогтворгүй уур амьсгалтай бүс нутагт оршдог юм. 


Холбоотой мэдээ