Хөлбөмбөгийн үе үеийн шигшээ багийнхан бямба гарагт цуглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-04 10:26:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багт тоглож байсан үе үеийн тамирчдаас бүрдсэн “Мөрөөдлийн баг”, Швейцарын “Хил Хязгааргүй Хөлбөмбөг” буюу “Football Without Border” багтай тоглохоор бэлтгэлээ базааж байна.


Швейцарын тус баг дэлхийн олон орноор аялан тоглолт хийдэг бөгөөд энэ удаад манай улсад ирж 4 нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Манай улсын багийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр удирдаж байгаа бөгөөд Болдын Буман-Учрал, Доноровын Лүмбэнгарав, Баясгалангийн Гарьдмагнай гэсэн үе үеийн шилдгүүдээр багаа бүрдүүлэн тоглохоор болжээ. Тун сонирхолтой болно гэсэн хүлээлт үүсгээд буй энэхүү тоглолтыг долоодугаар сарын 6-ны 9 цагаас МХБХ-ны ногоон талбайд зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ