Бууцагаан суманд айлын өвөлжөөнд гал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-03 14:13:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн ‘’Долоон’’ гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т/ Малчин Д-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлага 07.01-ний өдрийн 19:52 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 9 алба хаагч, нэг автомашинтай 35 км замыг туулан 20:52 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор зургадугаар сарын 27-ны өдөр байгуулжээ. Тус анги Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн есөн сумын ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдсэн байна. 

Холбоотой мэдээ