Трамп-Кимийн уулзалтыг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-02 12:31:32

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт БНАСАУ-ын хилийг даван 20 алхсанаар түүхэн үйл явдлын эзэн болсныг АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчид шүүмжилжээ.


Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн дийлэнх нь уг уулзалтыг дарангуйлагчийн нэр хүндийг нэмэгдүүлсэн хэмээн үзэж байгаа бол зарим нь БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагаанд нөлөөгүй гэж үзсэн байна.


Массачуссетс муж улсын Сенатч Элизабет Уоррен хэлэхдээ, Д.Трамп Америкийн нэр нөлөөг үрэн таран хийж, дарангуйлагчтай хайрын захидал солилцох ёсгүй хэмээжээ. Мөн тэрбээр, БНАСАУ-тай дипломат замаар хэлэлцэх нь АНУ-ын аюулгүй байдлыг баталгаажуулж, холбоотнуудыг хамгаалж, хүний эрхийг дээдэлсэн явдал болно гэж жиргэлээ.


Мөн АНУ-аас удаа дараа хориг тавьж байсан, хүний эрхийн асуудал нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг улсын дарангуйлагчтай Д.Трамп уулзсаныг Калифорни муж улсын Сенатч Камала Харрис шүүмжлэв.


Вермонт муж улсын Сенатч Берни Сандерс “ABC” сувагт өгсөн ярилцлагадаа, бидэнд жинхэнэ дипломат ажиллагаа хэрэгтэй хэмээгээд, уг уулзалт гэрэл зурагт үлдэхээс өөр гавьяагүй гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ