Даамны олон улсын цолтон гурваар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-01 11:10:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн даамны холбооноос улирал бүхэн гаргадаг шинэ рейтинг гарч, манай улсаас олон улсын цолтон гурваар нэмэгдсэн байна.


Монгол Улсын эрэгтэй даамчдыг ОУИМ Д.Эрдэнэбилэг 2300 оноогоор, эмэгтэйчүүдийг ДДХМ Н.Мөнхтуяа 2072 оноогоор хошуучилж байгаа аж.


Харин шинэчлэгдсэн чансаагаар Л.Гансүх, Б.Пүрэвжаргал, Б.Түвшин нар Дэлхийн даамын холбооны дэд мастер (CMF) цол хүртсэн байна.



Холбоотой мэдээ