Эрдэмтэд хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг боловсруулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-28 12:45:15

МОСКВА. /Phys.org/. Орегон муж улсын их сургуулийн эрдэмтэд хавдартай тэмцэх шинэ аргыг боловсруулжээ.


Хавдрын эсүүдийг устгахын тулд эрдэмтэд соронзон нано хэсгүүдийг ашиглахаар шийджээ. Нано хэсгүүдийг хавдрын дотор нэвтрэн оруулсны дараа хувьсах соронзон орны нөлөөнд оруулах аж. Нано хэсгүүд цельсийн 38 хэм хүртэл халснаар, хавдрын эсүүд үхнэ гэж эрдэмтэд үзэж байна.


Зарим хавдрын хувьд шууд тарилга хийх нь боломжгүй юм. Тухайлбал, өндгөвчний юмуу түрүү булчирхайн хорт хавдартай үед судас юмуу хэвлийн хөндийд нанохэсгүүдийг хийхийг зөвлөжээ.


Хүний биед аюулгүй тунгаар тогтмол нэвтрүүлж болох, шаардлагатай хэм хүртлээ халж чаддаг байхад тохирсон нано хэсгүүдийн төрлийг тодорхойлох нь эрдэмтэдийн хувьд хамгийн хүнд сорилт байжээ. Үр дүнд нь судлаачид кобаль болон марганцтай төмрийн ислийн зургаан өнцөгт хэсгүүдийг боловсруулсан байна. 

Холбоотой мэдээ