Ховдын наадам долоодугаар сарын 10-11-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-27 16:55:43

Ховд /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Ховд аймагт долоодугаар сарын 10, 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Аймгийн баяр наадам зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, баярын хөтөлбөрт тусгах үйл ажиллагаа болон зарим бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Хурлаар баяр наадам зохион байгуулах хороо, хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа зохион байгуулах дарга, нарийн бичиг, гишүүдийг тодорхой болгосон байна. Мөн үйл ажиллагааны ерөнхий хэв журмыг тодорхойлж,  хоггүй цэмцгэр байдлыг эрхэмлэн ажиллахаар төлөвлөжээ.
 

Холбоотой мэдээ