Таеквондогийн тамирчид тэмцээнээс ганзага дүүрэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-27 14:26:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-23-ны өдөр Өвөрхангай аймагт болсон бага насны ангиллын Улсын аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд Дундговь аймгаас 22 тамирчин оролцож, 3 хүрэл медаль хүртжээ. 

Тодруулбал, 8-9 насны ангиллын эмэгтэй 25 кг-д Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ц.Мөнгөндаль, 12-14 насны ангиллын эмэгтэй +59 кг-д мөн сургуулийн сурагч Б.Насандэлгэр, 12-14 насны ангиллын эрэгтэй -57 кг-д Говийн ирээдүй цогцолбор сургуулийн сурагч О.Батням нар хүрэл медаль авч, Мандал сургуулийн сурагч Д.Амгалантөр ''Өсөх ирээдүйтэй тамирчин'' -аар шалгарсан байна.

Спортын мастер Ц.Отгончулуун дасгалжуулагчтай баг тамирчдыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар, ГХБХБГ, Прокурорын газар, БТСГ, Дундговь аймгийн таеквондогийн "Мандуул" холбоо, НИК ХХК-ийн салбар, "Ялгуум билэгт" ХХК, Стандарт хэмжил зүйн газрын удирдлага, хамт олон дэмжиж, тэмцээнд оролцох боломжоор хангасан ажээ.

Холбоотой мэдээ