Европын амьтны хүрээлэнд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-26 11:13:13

КИГАЛИ. /ВВС/. Европын орнуудын амьтны хүрээлэнд төрсөн таван хар хирсийг Африк тив рүү шилжүүлжээ.


Английн Йоркшир тойргийн "Фламинго Ланд", Чехийн "Двур Кралове" болон Данийн "Рее Парк" амьтны хүрээлэнд төрсөн 2-9 насны уг таван хирсний гурав нь эм, хоёр эр нь ажээ.


2018 оны сүүлчээс эхлэн хирсүүдийг Чех улсын "Двур Кралове" амьтны хүрээлэнд цуглуулан Африк тив хүртэлх 6 мянган километрийн урт аялалд нь бэлтгэжээ.


Уг таван хирсийг Руанда улсын Акагерагын үндэсний паркт хүргэх бөгөөд энэхүү паркт 18 хар хирс байдаг аж.

Холбоотой мэдээ