ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Ховд аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-26 10:53:38

Ховд /МОНЦАМЭ/.  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг  энэ сарын 25-ны өдөр Ховд аймагт ажиллалаа.

Энэ үеэр Ховд аймгийн ОБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нэр бүхий алба хаагчдад цэргийн цол, ОБЕГ-ын жуух бичиг,  сайшаалын үнэмлэх гардуулан өгч, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.  

Мөн Ховд аймгийн ОБГ-ын дэргэдэх “Усан спорт сургалтын төв”-ийн нээлтэд оролцов.

Усан спорт сургалтын төвийг  2017 онд аймгийн ИТХ-ын 35 дугаар тогтоолоор Ховд аймгийн ОБГ-т шилжүүлж, ОБЕГ болон орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засвар, тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн байна.

Тус сургалтын төв нь хоёр давхар, 15 өрөө, нийт 130 мкв талбайтай. Усан сангийн гүн нь 1.8 метр,  урт 20 м, өргөн 15 м юм.  Нэг ээлжиндээ  40-50, өдөрт 200 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай гэж албаныхан мэдээллээ.  

Энэ сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлснээр баруун аймгуудын ОБГ-ын усчин аврагчдыг бэлтгэх, чадваржуулах, улмаар  дадлага сургуулийг  тогтмол зохион байгуулах боломжтой болов. Мөн  орон нутгийн иргэд, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд  усан спортоор хичээллэх,  бие бялдраа эрүүлжүүлэх, хөгжүүлэх боломж нээлттэй байна. 


Холбоотой мэдээ