ӨНӨӨДӨР: "Эмэгтэйчүүд-Манлайлал" чуулган болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-06-25 07:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт “Туушин” зочид буудалд “Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад талбарын тархвар судлалын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” олон улсын хурал болно. Утас: 96968445

09.00 цагт МҮХАҮТ-дХүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Монголын хүнсчдийн онц чуулган болно. Утас: 90091979, 99090339

09.00 цагт Корпорейт Конвеншн төвд "Эмэгтэйчүүд-Манлайлал" чуулган болно. Утас: 9919723, 88007823, 99997032

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд элэгний B, C вирусний эсрэг “Бюлевиртид” эмийг танилцуулах семинар болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд Дэлхийн оюутны спортын зуны “Наполи 2019” Универсиад наадамд оролцох Монгол Улсын багийг үдэн гаргах ёслол болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно. Утас: 80020878

10.30 цагт Кемпински зочид буудалд Химийн зэвсгийг хориглох  конвенцийн  хэрэгжилтийг хангах үүрэгтэй гишүүн орнуудын, Азийн бүсийн 17 дахь удаагийн чуулга уулзалт болно. Утас: 88111619

11.00 цагт Ардчиллын өргөөнд АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880

11.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-ын сар бүрийн 25-ны ээлжит хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт “Bluemoon” галерейд “Бүтээлч Ази” олон улсын хувцас загварын салбарынхны хамтарсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99894427, 99077854

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хуульч, судлаач Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Пума” зочид буудалд Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88085308, 94024447

Холбоотой мэдээ