Дөрөвдүгээр сарын 01-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-01 08:43:05

09.00 цагт Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа АШУҮИС-д зочилж, тус сургуулийн оюутнуудад лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ.

09.00 цагт Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмжих талаар хэлэлцэх "Малчны залуу халаа" уулзалт Гадаад хэргийн яамны хурлын танхимд болно.

11.00 цагт “Монгол тамга” үзэсгэлэн Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

11.00 цагт Хаваржилт, мал төллөлт, тариалалтын бэлтгэл ажлын талаар болон тариаланчдын зээлийн асуудлаар  ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд мэдээлэл хийнэ.

11.00 цагт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар Төрийн ордны "В" танхимд ажил хэргийн уулзалт зохион байгуулна. Уулзалтад ЭМСЯ, Сангийн яам, ХАХНХЯ, НДЕГ-ын удирдах ажилтнууд болон эмч, мэргэжилтнүүд оролцоно.

11.00 цагт “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар -2016” oлон улсын тэмцээнийг НЗДТГ, Аялал жуулчлалын газраас “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.

11.30 цагт “Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн Хөгжлийн Банктай "Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд болно.

12.00 цагт УИХ-ын гишүүн Г.Уянга Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тухай хуулийн төслөөр Төрийн ордны Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт түрээслэгч, түрээслүүлэгчдийн төлөөлөл оролцоно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Зохиолчид Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Өгөдэй" мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа "Арт Хаус" төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.

12:00 цагт АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол хүнс, зочид буудлын хангамжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдэнэ.

14.00 цагт "Улаанбаатар" зочид буудлын Хөх асар танхимд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлтэд зориулсан "Хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдал, тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно.

16.00 цагт Шилмэл загварын ордноос өсвөр үеийнхний хувцаслах соёл, гоо зүйн боловсрол олгох зорилго бүхий “ТОП 2” тэмцээний гала тоглолт "Blue Sky Tower"-т болно.

Mонгол ньюс” Мэдээллийн төвд

12.00 цагт “Бэрэн” компаниас гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 

12.30 цагт Цэргийн госпиталийн эмчийн буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ