ӨАБНУ-д аж үйлдвэрийн шинэ хот байгуулахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-21 12:30:02

ПРЕТОРИ. /TASS/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын технологид суурилсан шинэ хот байгуулахыг тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса санал болгожээ. Тэрбээр энэ тухай зургаа дахь удаагийн сонгуулийн парламентад анхны үгээ хэлэхдээ мэдэгдсэн байна.


“Ардчиллын эрин үед тэнгэр баганадсан барилгуудтай, мөн их сургуулиуд, эмнэлгүүд болон үйлдвэрүүдтэй анхны шинэ хотыг Өмнөд Африкт сүндэрлүүлэхийг би мөрөөддөг” гэж Рамапоса хэлжээ. Түүний хэлснээр, тэрбээр  дөрвөн хүнтэй уулзаж ярилцсаныхаа дараа ийм мөрөөдөлтэй болсон байна. Тэдний нэг нь шинэ Бээжин хотын бүтээн босголтын талаар ярьсан БНХАУ-ын дарга Си Жиньпин аж. Нөгөө гурав нь Өмнөд Африкийн улстөрчид гэнэ.


“2030 он гэхэд өмнөд африкчуудын 70 хувь нь хот суурин газарт амьдарна. Хотод суурьшихаар ирж буй хүмүүсийн хувьд Йоханнесбург, Тсван, Кейптаун болон Этеквинид зай талбай дуусаж байна. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын технологид суурилсан шинэ "ухаалаг" хот байгуулах цаг нь болсон” гэж Рамапоса парламентын гишүүдэд хандан хэлжээ.


ӨАБНУ-ын Ерөнхийлөгч шинэ хотыг хэзээ, хаана байгуулж эхлэх талаар тодорхой дурдаагүй бөгөөд энэ төслийн талаар бодож үзэхийг иргэддээ санал болгосон байна.


Холбоотой мэдээ