Онцгой байдлын албаны үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-20 22:44:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн өдрөөрөө Хотгойдын баатар Чингүнжавын талбайд Онцгой байдлын алба, аврах салбарын техник хэрэгслэлийг олон нийтэд танилцуулан үйл ажиллагаагаа сурталчлав.  

Алба сурталчлах өдөрлөгийн үеэр иргэдэд албаны үйл ажиллагаа, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж, гал түймэр унтраах, аврах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 15 жилийн хугацаанд 16583 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 295,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна” гэдгийг Хөвсгөл аймгийн ОБГ-ын Эрэн хайх салбарын дарга хошууч Н. Мягмарсүрэн онцолж байлаа.

Холбоотой мэдээ