Малайзын нисэх онгоцны ослын талаарх тайланг улс төржсөн, Оросын эсрэг чиглэсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-20 16:45:14

КУАЛА-ЛУМПУР. /TASS/. 2014 оны долдугаар сард Украины зүүн нутагт осолдсон ““Boeing-777” зорчигч тээврийн нисэх онгоцны ослын шалтгааны тайланг Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад улс төржсөн, Оросын эсрэг чиглэсэн гэж мэдэгдсэн тухай The Star сонинд мэдээлсэн байна.


Тэрбээр “MH17” дугаарын нислэг үйлдэж явсан уг нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоох Мөрдөн шалгах хамтарсан багийн ажлын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. "Бид маш сэтгэл дундуур байна. Мөрдөн шалгах ажлыг анхнаасаа улс төржүүлж, хууль бус үйлдэлд Оросыг буруутгах арга зам хайхын тулд явуулсан” гэж тэрбээр мэдэгдсэн байна. “Бидэнд ОХУ-ыг буруутайг нотлох баримт хэрэгтэй. Гэвч одоогоор нотлох ямар ч баримт байхгүй байгаа бөгөөд зөвхөн цуу яриа л байна” гэж Мохамад цохон тэмдэглэжээ.


Бүрэлдэхүүнд нь Австрали, Бельги, Малайз, Нидерланд болон Украины төлөөлөгчид орсон Мөрдөн шалгах хамтарсан баг Малайзын “Boeing” онгоцны сүйрэлд Оросын гурав, Украины нэг иргэнийг буруутгасан байна. Мөрдөн шалгах баг тэднийг баривчлах зөвшөөрөл олгожээ.


Холбоотой мэдээ