Өвөрхангайн залуус манлайллын сургалтад хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-18 17:39:54

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооны санаачилгаар “Өвөрхангай аймгийн Ирээдүйн манлайлал-2015" сургалтыг энэ сарын 18-20-нд Баянзүрх дүүргийн Иргэний танхимд зохион байгуулна.

Уг сургалтаар залуучуудад үнэт зүйл, оролцоо, хувь хүний хөгжил, илтгэх урлагийн хичээлүүд орж манлайлагч хүнд байх ёстой чадваруудыг эзэмшүүлэх юм. Сургалтад Улаанбаатар хотноо суралцаж, ажиллаж амьдарч байгаа тус аймгийн 19 сумын оюутан залуучууд хамрагдах гэнэ. Өвөрхангай аймгийн залуучуудын байгууллага  ихэвчлэн урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг байсан бол энэ жилээс залуучууддаа оюуны хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа аж. Сургалтыг “Оюуны хөгжлийн институт”, “Монголын хүний нөөцийн боловсрол олгох төв” хамтран зохион байгуулна.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд