Одон орончид дэлхийтэй төстэй хоёр шинэ гараг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-06-20 12:06:54

КИЕВ. /Ukrinform/. Одон орончид дэлхийтэй төстэй, “амьдрал байх бараг бүх нөхцөлийг хангасан” хоёр шинэ гараг илрүүлсэн тухай CNN суваг мэдээлжээ.


Судлаачдын онцолж байгаагаар, “дэлхийтэй бараг яг ижилхэн” гарагууд нь хэдэн тэрбум жил оршин байгаа бөгөөд усны урсгал, амьдрахад тохиромжтой температур зэргийг бий болгодог, өөрийн одыг тойрон эргэлддэг байна. Хоёр гараг хоёул дэлхийгээс 12 гэрлийн жилийн зайтай оршдог Зари Тигардена гэдэг одыг тойрон эргэлддэг ажээ.


Эрдэмтдийн илрүүлсэн гарагуудын тойрог зам нь амьдралын бүс гэж нэрлэдэг хэсэгт байрладаг байна. Эрдэмтэд ус шингэн төлөвөөр оршин байж магадгүй халуун оддоос зайдуу бүсийг ийм нэр томьёогоор нэрлэдэг ажээ. Ийм бүс нь хүн төрөлхтний мэддэг хэлбэрээр амьдрал үүсэн бий болох гол бүрэлдэхүүн хэсэг юм.


Гэвч эдгээр бүх таамаглал нь одоогоор бодит ажиглалтаар хийсэн дүгнэлт биш харин багцаа төдий юм. Зари Тигардена одыг олж нээсэн явдал нь амьдрал оршин байх боломжтой гарагуудыг олж илрүүлэх гэсэн эрдэмтдийн ихээхэн хүчин чармайлтын нэг хэсэг ажээ.


Холбоотой мэдээ