Өмнөговь аймагт 157 хүүхэд ЭЕШ өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд 144 хүүхэд 12 дугаар анги төгсөж байна.
Боловсролын тогтолцоо 12 жилд шилжсэнээс хойш 11 жил суралцан төгсөж байгаа хамгийн сүүлийн төгсөгчид энэ жил 12 дугаар ангийг дүүргэж байгаа юм байна.
Энэ сарын 19-ний өдрийн байдлаар тус аймагт өнгөрсөн жилийн зарим төгсөгчидтэй нийлээд нийтдээ 157 хүүхэд таван хичээлээр ЭЕШ өгч байна. Энэ удаагийн ЭЕШ-ын онцлог нь хүүхдүүд шалгалтаа өгсний дараа дүнгээ харах боломжтой болсон. Түүхийн хичээлээр 3, газар зүйн хичээлээр 2 хүүхэд шалгалт өгсөн нь хамгийн цөөхөн хүүхэд шалгалт өгсөн хичээл байлаа. Математик, Англи хэлний хичээлээр олон хүүхэд шалгалт өгч байгаа аж.