Маргааш дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-17 18:51:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахилгааны шугам сүлжээнд засвар хийхтэй холбогдуулан маргааш зарим дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гаргажээ. Дараах хуваарьт хугацаанд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулахыг тус ТӨХК-иас зөвлөв. 


Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүрэг болон Төв аймгийн Баян-Өнжүүл сумын иргэдийн анхааралд:

Баянзүрх дүүрэгт 10.00-16.00 цагт, 2, 4 дүгээр хороо Доржийн 31, Глобын 32, 28/5-р байр, иргэн н.Давааням, н.Алтантуяа, н.Баяраа /СӨХ/, Д.Энхтайван, Магнайтрейд ШТС-8, Ди Би Ти Би, Алтанжолоо ХХК-ууд, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Глоб интернэйшнл болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан хягзаарлах хуваарьтай. Мөн тус дүүргийн 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамжууд,  65/А, 65/Б байрууд,  Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор 11.00-18.30 цагт цахилгаан хязгаарлана. 


Баянгол дүүрэгт 10.00-16.00 цагт, 9, 13 дугаар хороо 13 дугаар сургууль, 3 дугаар хороолол 1-11/А, 20, 26-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор, Сонгинохайрхан дүүрэгт 10.00-17.00 цагт, 5, 6 дугаар хороо Хангай зах, түүний хойд хэсгээр, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан тасална. 


Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн БЦГ, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан түр хязгаарлах юм байна. Мөн төв аймгийн Баян-Өнжүүл сумын цахилгааныг 13.00-17.00 цагт хязгаарлахаар хуваарь гаргажээ. 

Холбоотой мэдээ