Дундговийн нутгаар бороо оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-31 11:21:16

Өнөө өглөө 6 цаг орчмоос эхлэн Дундговь аймгийн ихэнх сумын нутгаар хур бороо орлоо.

Хур тунадас Сайхан- Овоо сумын нутгаас эхэлж, Луус, Дэрэн, Дэлгэрхангай, Өлзийт, Хулд, Цагаандэлгэр сум болон Мандалговь хот орчмоор 0.8- 2.0 мм орсныг УЦУОШ- ний газраас мэдээллээ.

Агаарын температур буурсан тул одоо борооны араас нойтон цас болон орж байна. Хур тунадас өнөө, маргаашдаа үргэлжлэх бөгөөд ойрын 2 хоногтоо агаарын температур буурч, дөрөвдүгээр сарын 3- наас эргэж дулаарах төлөвтэй байгаа ажээ.

Хур тунадастай өдрүүдэд салхи секундэд 12- 14 м байхыг УЦУОШ- ний газрын мэдээнд дурьдсан байна. 

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ