Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сүрлэн гүүр

Дэлхийд | Сонин хачин
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-17 14:21:30

ЛИМА. /BBC/. Перу улсын Куско хотын ойролцоо орших Апуримак голын дээгүүр сүрлийг сүлжиж гүүр тавьдаг сонирхолтой уламжлал байдаг байна.

The old bridge is cut away

"The Q'eswachaka" гэх сүрлэн гүүрийг Инка эзэнт гүрний үеэс хотуудын хоорондын замыг холбох зорилгоор 600 гаруй жилийн турш өнөөг хүртэл барьж иржээ. 2013 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн уг соёл нь үеийн үед дамжин ирсэн бөгөөд хүүхэд, залуучууд хоорондын харилцаа холбоог дээшлүүлж шинэ амьдралд хөл тавих гүүр хэмээн бэлгэддэг байна.

Women weave the thin ropes that are joined to make the larger ones used on the bridge

Гүүрийг барихдаа эмэгтэйчүүд нь сүрлээр жижигхэн олс зангиддаг бол эрэгтэйчүүд нь жижиг олснуудаа нийлүүлэн том олс сүлждэг аж. Гүүрийг шинэчлэх эхний өдөр эрэгтэйчүүд хуучин гүүрийг тойрон зогсож, жижиг сүлжсэн олсуудыг нийлүүлэн том олс болгодог. Тус бүр нь жижиг сүлжсэн 120 олсноос бүрдсэн гурван том олс нь тус гүүрний гол тулгуур болдог байна.

Handling the main support ropes

"Q'eswachaka" гүүрийг орчин үеийн техник технологи ашиглахгүйгээр зөвхөн сүрлэн өвс сүлжиж, хүний гараар бүтээдгээрээ онцлогтой юм.

Crossing the new bridge

Жил бүрийн зургадугаар сарын хоёр дахь долоо хоногийн ням гарагт "Q'eswachaka" гүүрийг шинээр барьж дуусгадаг бөгөөд уг гүүрийг дөрөв хоногт барьж дууссаны дараа нутгийн ард иргэд баяр ёслол хийдэг байна.

Холбоотой мэдээ