Төсвийн өр өмнөх оны мөн үеийнхээс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-16 22:16:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн гаргасан мэдээллээр энэ оны эхний таван сард аймгийн нийт орлого ба тусламжийн дүн 23,2 тэрбум төгрөг буюу 92,4, нийт зарлага 21,8 тэрбум төгрөг буюу 78,7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт орлого, тусламжийн  дүн 3,3, урсгал орлого 6,5 хувь буурч, нийт зарлага 0,9 хувь өссөн дүн гарчээ.

Харин аймгийн төсвийн өр, авлага өмнөх оны жилийнхээс буурсан үзүүлэлттэй байна.

-Нийт өр 75,7 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал өр 157,4 сая, авлага 1,8 сая төгрөгөөр буурсан гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт хэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн салбараас гадна орон нутгийн байгууллагууд өртэй байгаа аж. Төсвийн байгууллагууд тээвэр шатахуун, томилолт, эм, цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна.

Холбоотой мэдээ