Дархан-Уул аймагт 429 сурагч 12 дугаар анги төгсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-16 22:22:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан–Уул аймгийн ЕБС-иудын бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын үнэмлэх гардуулах хүндэтгэлийн ажиллагаа Залуучууд театрын их танхимд болов. 12 жилийн тогтолцоонд шилжсэний анхны XII ангийн 20 бүлгийн 429 суралцагчийг 20 багш даан төгсгөж байгаагаас 44 улирал дараалан амжилттай суралцсан 15 “Онц төгсөгч" энэ өдөр ийнхүү батламжаа гардан авлаа. 

Энэ хичээлийн жилд Дарханы багш нар өөрийгөө хөгжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн дээр хүүхэд бүрийн хөгжилд түлхүү анхаарч тэдний авьяасыг дэмжихэд чиглэгдсэн гэж БСУГ-ын дарга Б.Гантулга онцлов. Түүнчлэн суралцагчдад мэдлэг, чадвараас илүү “зөв хандлага” төлөвшүүлж чадсан гэж анги удирдсан багш нар ярьж байлаа. 
Арван жилийн боловсролоо эзэмшин өнөөдөр амьдралын их далайд хөл тавьж байгаа сурагчид сэтгэл өндөр байлаа. Боловсролын үнэмлэх гардуулах ёслолын үеэр “Од цогцолбор” сургуулийн Математикийн багш С.Мэндсайхан, Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Газар зүйн багш П.Хэнмэдэх нарыг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.


Холбоотой мэдээ