Дархан-Уул амйгийн баяр наадам 7 сарын 10,11–нд болно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-06-15 20:02:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг Дархан-Уул аймагт 7 дугаар сарын 10, 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн наадамд хүчит 256 бөх зодоглож, 4 насны ангилалд өсвөрийн бөхийн барилдаан зохион байгуулах аж.

Энэ сарын 5-нд болсон Баяр наадмыг зохион байгуулах ерөнхий хорооны хурлаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат салбар хороодын дарга нарт баяр наадам зохион байгуулах ажлын төлөвлөгөө, зардлын төсөв боловсруулах, баяр наадмын үйл ажиллагаанд хамтран ажиллах иргэд, ТББ, ИНБ-уудын саналыг авах, автомашины тусгай зөвшөөрлийг хэвлүүлэн тараах, замын тэмдэг тэмдэглэгээ, таних тэмдэг байршуулах, хурдан морьд уралдах газрыг тэгшлэх ажлыг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгожээ.

 

Холбоотой мэдээ