Дулааны төлбөрийн маргааныг цэгцэлж шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-17 09:50:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт дулааны станц ашиглалтад орж, хэрэглэгчдэд дулаан түгээж эхэлсэн. Аймгийн төвийн дулааны хэрэгцээг хангаж байсан олон тооны уурын зуух зогсож, утаа униар нэг л өдөр алга болсон ч дулаан үйлдвэрлэх, түгээх аж ахуйн нэгжүүдийн хооронд төлбөрийн маргаан дэгдэж, халаалт зогсоох хугацаа болоогүй байхад дулаанаар хангах үйлчилгээг таслах хүртэл зөрчил гарч байсан юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дулааны төлбөрийн энэ маргааныг цэгцэлж шийдвэрлэсэн байна.

        Дулааны станцын туршилт тохируулгын хугацаанд дулаан үйлдвэрлэж түгээсэн нийт төлбөрийн орлого 727,2 сая төгрөгийг “Энержи плас” ХХК, “Булган мээж” ОНӨХХК хуваарилах талаар холбогдох байгууллагаас гаргасан саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэр гаргажээ. Тухайлбал дулаан үйлдвэрлэсэн дулааны станц “Энержи плас” ХХК-д дулааны үйлчилгээний төлбөрийн орлогын 60, дулаан түгээсэн “Булган мээж” ОНӨХХК-д 40 хувийг олгосон байна.

Холбоотой мэдээ