Цай Инвэнь Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-14 11:51:14

ТАЙПЕЙ. /AP/. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвень дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан дэвшилтэт намаас дахин нэр дэвшихээр болжээ.


Ардчилсан дэвшилтэт намын нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад Цай Инвень Ерөнхий сайд асан Уиллиам Лайгаас 8.2 хувийн саналаар илүүрхсэн байна. Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2020 оны нэгдүгээр сард болно.


Тайванийн Ерөнхийлөгч хэлэхдээ, миний гүйцэтгэх хамгийн чухал үүрэг бол Тайванийн ардчиллыг хамгаалахын тулд бүх шаардлагатай хүчнийг нэгтгэх юм гэжээ.


Түүнчлэн сөрөг хүчний Үндэстний намаас ерөнхийлөгчийн сонгуульд Эрик Чуг нэр дэвшүүлж буйгаа хэдийнэ мэдэгджээ. Эрик Чу нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч байсан билээ. 

Холбоотой мэдээ