Хятадын гар утасны зах зээл сэргэж, борлуулалт нь нэмэгдэх хандлагатай байна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-13 18:34:32

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын байдлаар, Хятадын дотоодын гар утасны зах зээл өссөн талаар тус улсын Мэдээлэл, холбооны судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд дурджээ.

Тодруулбал, 5-р сард Хятад улсад 38.2 сая гар утас борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 хувиар, энэ оны 4-р сараас 4.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс 34.9 сая нь Хятадын “брэнд”-ийн гар утас байсан байна. Ийнхүү Хятадын дотоодын брэндийн гар утас нийт борлуулалтын 91.3 хувийг эзлэв. Ингэхдээ нийт 37 төрлийн шинэ загварын утас худалдаанд гаргасан байна.

Өнгөрсөн сард нийтдээ 36.4 сая ухаалаг гар утас борлуулсан бөгөөд нийт борлуулсан ухаалаг гар утасны 90.5 хувийг “андройд” үйлдлийн системтэй утас эзэлсэн байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар, Хятадын брэндийн 140 сая гар утас борлуулагджээ.

АНУ-ын Google компанийн зүгээс Хятадын Хуавэй брэндийн гар утсанд “андройд” үйлдлийн системээ ашиглуулахгүй гэх шийдвэр гаргасан нь Хятадын гар утасны зах зээлд нөлөөлнө хэмээн ажиглагчид үзээд байгаа юм.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ