Гурван улсын бөхчүүд хамтарсан бэлтгэл хийж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-13 18:00:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны болон БНХАУ, БНСУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид манай улсад хамтарсан бэлтгэл хийж байна.


Энэ бэлтгэлд “Алдар”-аас 40, БНХАУ-аас 15, БНСУ-аас 13 тамирчин бэлтгэлд хамрагджээ. “Алдар”-ын 2019 оны үндсэн төлөвлөгөөний дагуу уг хамтарсан бэлтгэлийг өөрийн зааландаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь ирэх долоо хоногт болох насанд хүрэгчдийн УАШТ-ий томоохон бэлтгэл болж байгаа аж.


Гурван орны тамирчдын хамтарсан бэлтгэлийг “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр удирдаж байгаа бөгөөд бэлтгэл ирэх долоо хоногт өндөрлөнө.



Хамтарсан бэлтгэлийн үеэр “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр гадны зочдоо хүлээн авч уулзаж, цаашид уг бэлтгэлийг жил бүр тогтмол явуулж байх хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ.

Холбоотой мэдээ