Хайкоу хот үлгэр жишээ хотоор шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-12 15:48:44

ХАЙКОУ. /Хайнань жибао/. Хайнань мужийн Засаг захиргааны төв Хайкоу хотыг бохир ус цэвэрлэгээний хамгийн үлгэр жишээ хотоор тодруулжээ. "Хайнань жибао" сонины мэдээлснээр, Эрүүл мэнд, экологи, төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд хяналт шалгалт явуулсны дараа Хайкоу хотод ийм статус олгосон байна.


Шинэ статус олгохын сацуу эрх баригчид тус хотод 400 сая юань буюу 58 сая ам.долларын урамшуулал бүхий шагнал олгохоор шийдвэрлэсэн байна.


Хайкоу хотын Засаг захиргааны төвийн цогц арга хэмжээнүүдийг арвин ургацтай бусад бүс нутагт нэвтрүүлэх нь зүйтэй юм хэмээн орон нутгийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Хайкоу хотын засаг захиргаа эрх баригчид,  үйлдвэрлэгчид, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэж чадсан сайн тогтолцоог бий болгож чадсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Холбоотой мэдээ