Оны хамгийн өндөр орлоготой тамирчдыг танилцуулав

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-06-12 13:17:57

МОСКВА. /RIA Novosti/. “Forbes” сэтгүүл 2019 оны  хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг танилцуулжээ. Энэ жилийн жагсаалтыг "Барселона" клуб болон Аргентины шигшээ багийн хөлбөмбөгчин Лионель Месси тэргүүлсэн байна.


Месси жилийн хугацаанд 127 сая ам.доллар олсон бөгөөд үүний 92 сая нь "Барселона” багт хүчин зүтгэсний цалин, шагнал бол үлдсэн 35 сая нь ивээн тэтгэгчид болон сурталчилгаанаас олсон мөнгө аж. Жагсаалтын хоёр, гуравдугаарт, Португалийн хөлбөмбөгчин, "Ювентус" багийн довтлогч Криштиану Роналду /109 сая ам.доллар/, Бразилын хөлбөмбөгчин, "Пари Сен-Жермен" багийн тоглогч Неймар /105 сая ам.доллар/ нар оржээ.


Эхний аравт Мексикийн боксчин Сауль Альварес /94 сая/, Швейцарын теннисчин Рожер Федерер /93.4 сая/, Америк хөл бөмбөгийн тоглогчид болох Расселл Уилсон /89.5 сая/ болон Аарон Рожерс /89.3 сая/, Америкийн сагсан бөмбөгчид болох  Леброн Жеймс /89 сая/, Стефен Карри /79.8 сая/ болон Кевин Дюрэнт /65.4 сая/ нар багтсан байна.


Холбоотой мэдээ