Элчин сайд М.П.Сингх Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-11 20:06:00

Дорноговь /МОНЦАМЭ/. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх Дорноговь аймагт байгуулах нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажилтай танилцлаа.

Тус улсын “Экспорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд газрын тос боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр хоёр улсын засгийн газар тогтсон байдаг. Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төмөр замын ажил дуусч авто замын ажил 80 хувьтай байгаа юм.

Монгол Улсын говьд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл үр дүнтэй байгаа төдийгүй дэд бүтцийн ажлыг цаг хугацаанд нь хийж байгааг харлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх энэ төслийг Засгийн газраас бүх талаар дэмжиж байгаад талархаж байгаагаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх илэрхийллээ.

Элчин сайдыг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав. Дашрамд дурдахад, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтнуудад зориулсан хотхоны бүтээн байгуулалтын ажлыг ирэх наймдугаар сард эхлэг бөгөөд 540 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ