Хонгор нутгийнхан аймгийн сүлд уул Их Богдоо тахилаа

ФОТО МЭДЭЭ
sarantsetseg@montsame.mn
2019-06-11 18:48:42

Баянхонгор /МОНЦАМЭ/ Баянхонгор аймагт Говь-Алтай нурууны ноён оргил, аймгийн сүлд уул Их Богд, Баянхонгор хайрхан, Хангайн нурууны ноён оргил Эрхэт хайрхан, нутгийн олноо аав уул хэмээн хүндлэгдсэн Бууцагаан сумын Богд аав уул зэрэг хэд хэдэн уул хайрханыг Хонгор нутгийнхан хоёроос дөрвөн жилийн зайтай тахиж лус савдаг, уул хайрхануудаа аргадан тахидаг уламжлалтай.

Билгийн тооллын зуны дунд цагаан морин сарын шинийн гуравны Балжиннямтай хөх нохой өдөр буюу аргын тооллын зургааны билэгт сайн өдөр Хонгор нутгийн төр захиргааны болон Богд сумын нутгийн захиргааны байгууллага, Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдийн зүгээс аймгийн сүлд хайрханаа тайж, Холбоолж, Орог нуурынхаа лус савдгийг аргадлаа. 


Баянхонгор аймгийн Гэрэл зурагчин П.Отгонбаатар