Хугацаат цэргийн алба хаагчид тангараг өргөлөө

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-11 13:17:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цэргийн жинхэнэ албанд 2019 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид тангараг өргөлөө.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар анги цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг энэ сарын 8-ны өдөр зохион байгуулсан юм.

Тус үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч хурандаа Б.Галбадрах болон тус ангийн бие бүрэлдэхүүн, цэргийн тангараг өргөж байгаа цэрэг дайчдын ар гэрийн төлөөлөл, найз нөхөд зэрэг 600 гаруй хүн оролцлоо. 

Анхан шатны сургалтад хамрагдсан хугацаат цэргийн албан хаагч нар биеийн тамирын болон жагсаалын үзүүлэх тоглолтыг хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүддээ үзүүлж, нэг сарын хугацаанд сурч мэдсэнээ сонирхуулав.

Холбоотой мэдээ