Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шинэ байртай болжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-06-10 11:40:39

Төв  /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 668.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шинэ байртай болж нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Тамгын газрын дарга Г.Цолмон болон улсын бүртгэлийн хэлтсийн үе үеийн ахмадууд, албан хаагчид, хуулийн этгээдийн төлөөлөл оролцсон байна

Тус барилгын гүйцэтгэгчээр "Арбулаг" ХХК ажиллажээ.

Шинэ байр нь суурийн давхартайгаа нийлээд 3 давхар, үйлчилгээний заал, хурлын өрөө зэрэг нийт 12 өрөөтэй, чанарын стандартад нийцсэн архивын өрөөнөөс бүрдэж байгаа аж.

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн улсын бүртгэл, бүртгэлийн хяналт, улсын бүртгэлийн архивын чиглэлээр жилд дунджаар 48 мянган иргэнд үйлчилж, улс, орон нутгийн төсөвт 345 сая төгрөг оруулдаг томоохон байгууллага аж.

Тус хэлтэс нь 22 албан хаагч, сумын 28 улсын бүртгэгч нийт 50 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ