Төрийн албаны зөвлөл орон нутагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-11 09:22:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 46-р тушаалаар байгуулсан ажлын хэсэг энэ сарын 09-21-ний өдөр хөдөө орон нутагт ажиллахаар болжээ.

Тус ажлын хэсэг орон нутаг дахь төрийн захиргааны байгууллага, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах аж. Мөн Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулна.

Түүнчлэн “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд орон нутагт сургалт зохион байгуулах ажээ. Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгийн багийнхан орон нутагт дараах хуваарийн дагуу ажиллана. Тухайлбал энэ сарын 11-16-ны өдөр Дундговь, Өмнөговь, 11-18-ны өдөр Архангай, Хөвсгөл, Завхан, 12-18-ны өдөр Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, 09-16-ны өдөр Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, 09-21-ний өдөр Ховд, Баян-Өлгий, Увс аймагт тус тус ажиллах аж. 

Холбоотой мэдээ