“Ажлын зууч” арга хэмжээний хүрээнд зургаан хүн ажилтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-06 10:37:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар “Бүтээн байгуулалт-Ажлын байрыг дэмжих жил”, “Иргэн төвтэй- Төрийн үйлчилгээний жил”-ийн ажлын хүрээнд “Ажлын зууч” арга хэмжээг зохион байгуулав.

Тодруулбал, орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын шинж чанартай ажлын байранд танилцах аяллыг зохион байгуулж ажил идэвхтэй хайгчдын төлөөллийг хамруулсан байна.

Уг арга хэмжээний хүрээнд “Тайшир-Алтай” усан хангамжийн төслийн хүрээнд бий болсон сул чөлөөтэй ажлын байрыг тус газарт бүртгэлтэй ажилгүй иргэн болон зорилтот бүлгийн хөдөлмөрийн насны нийт 50 иргэнд газар дээр нь танилцуулж, тэднээс зургааг нь ажлын байранд зуучилсан юм.


Холбоотой мэдээ