Их Британи 330 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-18 16:19:05

ЛОНДОН. /ВВС/. Их Британийн агаарын цэргийн хүчин “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн оролцсоноос хойш тус бүлэглэлийн 330 босогчийг устгасан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд  Майкл Фаллон мэдэгджээ.

Их Британийн хуурай замын цэргүүд оролцоогүй учир энэ үзүүлэлт зөрүү багатай гарсан гэж тэрбээр парламентад бичгээр хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

Их Британийн агаарын цохилтод энгийн иргэд өртөөгүй гэж үзэж байгаагаа мөн дурджээ.

АНУ тэргүүтэй эвслийн бүрэлдэхүүнд Их Британи Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгдөг боловч Сири дэх тус бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгдөггүй билээ. Учир нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадтай тэмцэх цэргийн ажиллагаа явуулах тухай Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны саналыг парламент дэмжээгүй юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд