Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-30 08:17:56

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 1градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулсаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар  10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө  бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө  нутгийн хойд хэсгээр 10-15 градус,  нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  7-12 метр, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ