Булган, Орхон аймгийн хилийн цэсийн дагуу тэмдэглэгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-04 11:31:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган, Орхон аймгийн хилийн цэсийн дагуу тэмдэг, тэмдэглэгээ хийхийг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ.

          Тус аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг буюу Орхон аймагтай хиллэдэг нутгийн газрын маргаантай асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг уг саналыг гаргасан байна. Хоёр аймгийн хилийн цэс газар дээрээ тодорхой тэмдэглэгээ байхгүйгээс болж, Орхон аймгийн эрх бүхий байгууллага Булган аймгийн нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалтаар иргэнд газар өмчлүүлж, эзэмшүүлэх шийдвэр гарган газрын зөрчил маргааныг үүсгэдэг учраас хилийн цэст тэмдэг тавихаар болсон байна.

          Мөн Булган аймгийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил байна гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд танилцууллаа.

Холбоотой мэдээ