Сурагчдын хичээлийн нэг өдрийн агшинг буулгасан 5000 ширхэг ном өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчдын хичээлийн нэг өдрийн агшинг гэрэл зурганд буулгасан 5000 номыг УИХ-ын гишүүн О.Содбилэг сурагчдад гардууллаа.
Уг ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд хүүхдийн баярыг тохиолдуулан олгож байгаа юм. “Бид нэг гэр бүл” өдрлөгийг А.Амарын талбайд зохион байгуулж, сургууль бүрийн төлөөллийг оролцуулж номын дээжээс өгөхөөс гадна хүүхэд, багачуудын дуртай хамтлаг, дуучдыг урьж тэдэнд баяр дээр нь баяр нэмлээ.
УИХ-ын гишүүн
О.Содбилэг Орхон аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хөрөнгө
оруулалт хийдэг бөгөөд БОЭТ, ӨЭМТ-үүдэд нярай хүүхдийн шарлагын аппарат,
шаардлагатай тоног төхөөрөмжийг өгсөн юм.