Хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-01 14:00:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд төр, засгаас хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах төсвийг нэмэгдүүлэх бодлого барьж байна.

Үүнд, улсын хэмжээнд найман тэрбум төгрөг төсөвлөөд байна. Дөрвөн тэрбум төгрөгийг нь сум, орон нутаг аймаг, дүүрэгт хуваарилах юм. Оршин суугаа хүүхдийн тооноос хамаарч орон нутаг тус бүрт 47.5-120 сая төгрөг ногдоно. Нийслэл Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарилагдаад байгаа юм. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зардалд 2.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энд тус газрын харьяа байгууллагуудын зардал орж байгаа юм. 

Холбоотой мэдээ