“Монгол хүү“ үндэсний хүүхдийн эрийн гурван наадам Хүй долоо худагт болно

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2019-06-01 11:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 1-Хүүхдийн баяраар болох үйл явдлын тойм:

10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 1000 эхэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэнэ.

10:00-17:00 цагт “Монгол хүү“ үндэсний хүүхдийн эрийн гурван наадмыг Хүй долоо худгийн “Монгол наадам” цогцолборын соёл урлагийн талбайд зохион байгуулна.

11.00 цагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагаа, урлагийн тоглолт Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд нээгдэнэ.

12:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Гайхамшигт долоо хоног”-ийг 9 дэх удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг хүүхдийн насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлөөр тус тус зохион явуулна.

12:00-15:00 цагт Соёлын төв өргөөнд: Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн нийслэлийн харьяат 555 эхэд эхийн алдар 1-2 дугаар зэргийн одон гардуулах ёслол болно.

14.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” дугуйлангийн сурагчдын гала концертыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан тоглоно. 

Холбоотой мэдээ