Ахлах мөрдөгч нарын ажил мэргэжлийн тэмцээн боллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-06-01 08:46:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас Баруун бүсийн цагдаагийн хүрээний байгууллагуудын “Ахлах мөрдөгч нарын ажил мэргэжил, ур чадварын тэмцээн”-ийг тавдугаар сарын 30-ны өдөр Алтай хотноо зохион байгууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, баруун бүсийн цагдаагийн хүрээний байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх ажлын хүрээнд зохиосон байна.

Тэмцээнийг хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, хэргийн газрын үзлэг, бие бялдар гэсэн төрлөөр зохион байгуулсан бөгөөд Ховд аймаг дахь Цагдаагийн газраас дөрөв, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас гурав, Завхан аймаг дахь Цагдаагийн газраас гурав, Увс аймаг дахь Цагдаагийн газраас хоёр, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас дөрвөн алба хаагч нийт 16 алба хаагч оролцож, мэдлэг оюун, авхаалж самбаа хурд хүчээ сорилоо. 

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт 73,1 оноогоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Тунгышбай, дэд байрт 68,1 оноогоор Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхбаяр, гутгаар байрт 67,25 оноогоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийг жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн Б.Хайырыс нар тус тус шалгарч, цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.