Баянхонгор аймагт гадаадын 13 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-05-31 16:26:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг Монгол улсын гадаад бодлогод нийцүүлэн аймгийнхаа гадаад харилцааг эдийн засагжуулах, иргэдийн хөгжлийг хангах, уламжлалыг сэргээх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогыг тууштай баримтлан ажиллаж буй. Тус бодлогынхоо хүрээнд гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд онцгой анхаарч байна.

2018 онд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бодлогын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Төсөл хөтөлбөрийн байгууллагуудын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулсан. Аймаг орон нутагт үр өгөөжтэй хэрэгжиж буй төслүүдийн талаарх тодорхой ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, үр ашгийг нь олон түмэнд сурталчлах үүднээс аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас төсөл хөтөлбөрийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгийг Баганат талбайд зохион байгууллаа. 

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карен Райнпрект, ГХАЖА-ны дарга М.Батбаяр болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын менежер удирдлага, ард иргэд оролцсон байна.

Баянхонгор аймагт өнөөдрийн байдлаар гадаадын зээл тусламжаар нийт 13 төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ