“Huawei” хиймэл оюун ухааны судалгааны төв байгуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-05-30 16:26:39

ШАНХАЙ. /Хinhua/. Хятадын харилцаа холбооны “Huawei” компани тус улсын зүүн нутгийн Аньхой мужийн засаг захиргааны төв болох Хэфэй хотод судалгааны төв байгуулжээ.


Уг төвд тав дахь үеийн сүлжээ, хиймэл оюун ухааны технологи зэрэг салбарт, мөн цахим засгийн газрын дэд бүтцийг байгуулах судалгаа явуулах аж. Үүнээс гадна, “Huawei” компани орон нутгийн их сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Хятадын Шинжлэх ухаан-техникийн их сургуультай хамтран 150 орчим төсөл хэрэгжүүлэх юм.


Харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд, ухаалаг гар утас зэрэг хэрэглээний төхөөрөмжүүд үйлдвэрлэгч “Huawei” компани 1987 онд байгуулагдсан байна. Тус компанийн бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээ дэлхийн 170 гаруй улсын зах зээлд нэвтэрчээ.


Холбоотой мэдээ